Monday, August 24, 2009

Хайрын тухай

| |

dont let go Pictures, Images and Photos
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180 км/цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдгий хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.

Залуу: Сайхан л байншдээ! Харин ч зугаатай байга юм биш үү!

Бүсгүй: Гуйж байна, хурдаа багасгаач дээ!

Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч!

Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хонгор минь жаахан хурдаа багасгал даа!

Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!

Бүсгүй хайрт залууга чангаас чанга тэврэв.

Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна…

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ: Мотоциклийн осол. Тормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй 2хүн байшин мөргөжээ. Тэр 2ын нэг нь газар дээрээ амь нас аа алджээ.

Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг ойлгожээ. Гэсэн хэдий ч үүгийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан малгайг хайрт бүсгүйдээ өмсгөөд өөрөө амиа алджээ.
sakura dont go! Pictures, Images and Photos

1 сэтгэгдэл:

go-top
♥ ♥ ♥Муу оХиН ТоМоКо♥ ♥ ♥ said...

eeeeeeeeeeeeeee ymar huurhun ym be I love you .............

Post a Comment

tanid bayrlalaa

 
 
 
top