
Гэхдээ би, надад хичнээн таалагдсан хөвгүүн байлаа ч өөртөө маш ихээр татчихаад дорхноо уйдчихдаг болхоор тэгж хүний сэтгэлээр тоглохгүй гэж боддог болсийм. Чулуун биш зүрхтэй болхоор би ч бас тэр тоолондоо уярч, өрөвдөж, шаналж явсан. Тэгж шаналдгийг минь хэн ч мэддэггүй, би тийм байдалтайгаа бусдад мэдэгдэж өрөвдүүлхийг ч тэвчдэггүй болоод л дотроо шаналдаг байлаа. Найз нөхөд гэж бодож сайн санаж явсан охид маань атаархаж, өс санаж явдгийг огт мэдэхгүйгээсээ болж ихийг алдаж байснаа сая л ухаарлаа.
Ойрхноос бие өвдөж, сав л хийвэл өвчин эргүүлж, байнга ядарч, нөгөө манлайлагч байлдан дагуулагч охиноос их ондоо нэгэн, хиймор аз ч ивээхгүй байгаа юм шиг бор хоногийг тэгс ингэс гээл өнгөрүүлдэг болчихсон байсан. Гэрийнхэн санаа зовж лам, удган гээд сайн чадалтай хүмүүсийн ачаар өмнөх байдалдаа эргэж орж чадлаа. Гэтэл энэ бүхний учир шалтгаан нь цагаан хэл ам, үхэж хатна гэж гүйдэг байсан хөвгүүдийн гомдол, нулимс, тэдний надад хоргодсон сэтгэл, найз нөхдийн атаархал, атаархсан хүмүүсийн хараал байсан юм байна лээ.
Би энийг сонсоод үнхээр шоконд орсон. Хэн ч онцолж харахааргүй жирийн амьдралтай, жирийн нэгэн байсан бол ямар сайхан бэ? гэсэн бодол толгойд эргэлдэх болсон. Одоо бол надад тохиолдож байгаа гол асуудал бол хөвгүүдэд яаж өөрийгөө зөв ойлгуулж, тэднийг гомдоолгүй зай авах вэ? гэсэн асуудал гарч ирээд байгаа юм л даа. Анхаарал тавьж уншсанд баярлалаа, сэтгэгдлээ үлдээхийг хүсье.
Таныг хүндэтгэн мэхийсэн Angel

0 сэтгэгдэл:
Post a Comment
tanid bayrlalaa