Friday, November 6, 2009

Чамдаа илгээх сүүлчийн захидал

| | 0 сэтгэгдэл




Зүгээр л би дурлахад ойрхон байх шиг...
Эргэж ирэхгүй он жилүүдийн элэг зүрхэнд үлдээсэн дурсамж, сэтгэлд дэрвэх цагаахан хормогч, эрэвгэр жаахан хонгор охин....
Энэ бүгдийн тухай ахин дахин дурсахгүй байхын аргагүй... Тэртээд одсон сурагч насны минь түүх, хайрлаж дурлаж явсан бүсгүй үр он цагийн нэхэл дагаж шарласан түүхийн хуудаснаа цав цагаанаар сийлэгдэн үлдэж дээ. ...Ай, хөнгөн гуниг сэтгэлд үлдээн одсон гэнэн томоогүй насны минь дурлал чи одоо хаана явнам.
Анхны учрал, анхны захиа, анхны үнсэлт ...
Анхны гэсэн бүхэн минь одоо ч миний сэтгэлд яг л өчигдөр болсон мэт тов тодхон агаад энэ бүхнийг бодохуй дор яагаад ч юм сэтгэл минь нэг л сайхан болж бид хоёр салаагүй мэт, магадгүй яг одоо босоод танайх руу явж чамтайгаа уулзмаар ч юм шиг... Ай хөөрхий...
Уулын тагтын хадан хавтгайд алсыг ширтэн ганцаараа ургаж аянганд хальт ниргүүлсэн зулзган улиасхан шиг арван долоохон настай хувь заяа минь...

хайрын түүх
Ухаан санаагаа хэнд, хаашаа нисгэн байгааг чинь би яахан мэднэм. Оройн намуухан салхинд болзоо тавиад уулзахдаа ч хаа нэг тийш ширтэн байгааг чинь ажаад хэн нэгэнтэй хардах, харамлах сэтгэл төрж намайг хажуудаа байсаар атал хэнийг ингэтлээ бодно вэ? хэмээн хашхирмаар санагддагсан. Салсныхаа дараа л уулзаж билээ. Сайхан хар нүдийг чинь сүүлийн удаа ширтэж билээ.
“Чи ч намайг жаргаахгүй нь дээ” гэсэн харцыг чинь хармагц би дуугарах тэнхэлгүй болсонсон...
Чив чимээгүй санаашран суухад хайрын уяхан түүх минь соронзон бичлэгийн тууз шиг хөврөн дуусч байгааг би мэдэрсээн.
Чамаас би уучлал гуйж, сэтгэлийг чинь засчих нэг аятайхан үг хэлэх гэсэн болов ч тулгамдаж сандраад чадсангүй. Аяа хүсэл мөрөөдөл, гуниг шингэсэн дурлалын түүх тоодгорхон формтой хайрын минь эзэн бүсгүй чамайг бодож уйтгарласаар зөндөө удчихлаа. Цаг хугацаа яарч, цаг хугацаа ядарч нисэх мэт өнгөрснийг сая л би анзаарлаа. Найзууддаа чи миний тухай сайрхаж
Найраг дуундаа би чиний тухай дуулж
Хэн хэнийгээ мөрөөдсөн хоног өдрүүдээ
Хэзээ ч битгий мартаарай
Хэдийгээр бид биендээ хайртай байсан ч би эр хүний сэтгэл бардам зандаа дийлдээд очоогүй.
Магадгүй чи ч бас бүсгүй заяандаа бүдрээ байлгүй дээ...
Одоо найз минь бүх зүйл ард хоцорчээ. Гэвч амьдралын амт шимт, ирээдүйн итгэл, хүнлэг сайхан сэтгэл гэрэлтүүлж өгсөн арван долоохон насны хайр, хайрт чамдаа би хязгааргүй хайртай. Тиймээ одоо хүртэл би цор ганцаар орчлон хорвоод ганцаардан тэнэж, яг л биднийх шиг хайр, хайрын эзэн бүсгүйг хайсаар... Ингээд ойрхон мөртлөө хол, хол мөртлөө ойрхон байсан цаг ирж би бичсэнээ дуусгах болжээ... Хэн нэгэнд бус зөвхөн өөртөө зориулж бичсэн чиний тухай өгүүлэх энэ л зурвас захидал минь чамд зориулж 4 намар бичсэн хэдэн арван захидлын минь сүүлчийнх нь болог.
Ангид орж ирчихээд намайг хардаг байснаа, найзууддаа магтчихаад өмөөрч явснаа, адгуу бяцхан зангаасаа болж хагацаж салснаа ч бүү мартаарай. Яагаад ч юм бэ найз нь хэтэрхий их догдолчихсон ч юм шиг... Аль эсвэл зүгээр л дурлахад ойрхон байх шиг...
А.У-д

Цааш унших..

Friday, October 16, 2009

medegdel

| | 0 сэтгэгдэл

hi zaluusaa ib ni www.hypnotic.bblog.mn d ajillaj bgaas shooo ta nar mini orood setgedlee uldeegerei za teed udku new album new medeelel hiih bolno udkue
Цааш унших..

Saturday, September 5, 2009

Millionaires - Take your shirt off

| | 2 сэтгэгдэл

Цааш унших..

Eyes set to kill - Darling

| | 0 сэтгэгдэл

Цааш унших..

Monday, August 24, 2009

Хайрын тухай

| | 1 сэтгэгдэл

dont let go Pictures, Images and Photos
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180 км/цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдгий хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.

Залуу: Сайхан л байншдээ! Харин ч зугаатай байга юм биш үү!

Бүсгүй: Гуйж байна, хурдаа багасгаач дээ!

Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч!

Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хонгор минь жаахан хурдаа багасгал даа!

Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!

Бүсгүй хайрт залууга чангаас чанга тэврэв.

Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна…

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ: Мотоциклийн осол. Тормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй 2хүн байшин мөргөжээ. Тэр 2ын нэг нь газар дээрээ амь нас аа алджээ.

Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг ойлгожээ. Гэсэн хэдий ч үүгийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан малгайг хайрт бүсгүйдээ өмсгөөд өөрөө амиа алджээ.
sakura dont go! Pictures, Images and Photos
Цааш унших..

Wednesday, August 19, 2009

tsus sorogch chupakabra chotgor

| | 0 сэтгэгдэл

Chupacabra Pictures, Images and Photos
Amerik tivd 20-r zuunii dunduur mash hachin uzegdel garch,mal amitan tahald ortson met uhej ehlev. Munga myngan muur,nohoi,honi,yamaa,tahia,moltogchin tuulai,galuu,nugasiig yag adil ul mor uldeen alaad haydag boljee.Huruudiig sudalj uzehed huzuunii baruun talaas dood eruug hurts shudeer nevt hazan,shuud tarhind ni hurch,mon sharhnii helber zov,gurvaljin helbertei baigaa ni ene maniykiig oyuniiondor chadvartai gej bodogduuldag. Erdemted tuuniiig evtanazi buyu emch nar ovchtoniig zovooj, tarchilahguin tuld aldagtai zuirlejee. Zarim tosgond ul uzegdegch aluurchin geriin tejeemel amitdiig ustgaj duusaad odoo hun ruu sarvalzah boljee.Nudeer harsan gerchuud tuuniig metr hagas orchim ondortei amitan,hoid 2 hol deeree yavdag, babyin shig torhtei. hari garigiinhan shig asar tom ulaan nudtei, gurvel buyu dinozabr met amitan gej durslev. Ter holdoo gurval huruutai.tahianiih shig.gehdee iluu tom.iluu urt humstai gene. Chupakabriin arag yasa odoo ch uy uy olddog.
Цааш унших..

Tuesday, August 18, 2009

magadgu ta yaj comment uldeehee mdku bgaa bh l daa tgvl

| | 2 сэтгэгдэл

ta manai blogt comment uldeeh getel bolku bnuu tgvl yaj uldeeh argiig zaaj ogii
1t comment gesen tsonh deer ooriin setgedlee bichne
2t comment as gedgees ANONYMOUS gedeg ruu orno
3t bas neg tsonh garj irne tend ni ta door garj irsen code iig bichseer
nadad buyu admin enku d tanii bichsen setgedel irne hervee ter commentiig oruulj bolhoor bol bi publish gesen zuiliig darsnaar tanii setgedel manai blogt oroh yum za
teed setgedlee uldeegeerei ( keke )
Цааш унших..

Togloom...

| | 1 сэтгэгдэл

gAmE oVer Pictures, Images and Photos
Ene delhii deer hun turulhtun uusch bii bolohoos umnu hunii sain, muu zan chanaruud yu hiihee medehgui demii selguutsdeg bailaa...

Negen udur hen neg ni nuugdaj togloh sanal gargasand bugd zuvshuursun baina. getel SOLIOT bi oloy gesend tuuniig haij olohiig hen ch huseegui uchir bugdeeree zuvshuurchee. SOLIOT modond nuuree naan toolj ehlehed GENEN zan modnii ard, ZORIG hamgiin undur modond, HAIR SETGEL tengisiin mandald, SHUDARGA kaktusiin talbaid nuugdahad, HUDAL HUURMAG chuluunii ard nuugdana gechiheed neg uuliin ard nuugdjee...

SOLIOT 86-87-88-89.. geed toolsoor baiv. Getel DURLAL gantsaarhnaa nuugdaagui uldjee.

91-92-93... DURLAL sandran guiseer sarnai tsetsgiin talbaid nuugdjee...

98-99-100 SOLIOT toolj duusaad ergej haraad hamgiin turuund ZALHUU zang olov. Ter modnii door untaj hotsorson bailaa. Daraa ni SHUDARGIIG kaktusiin talbaigaas, modnii araas GENEN zang geseer DURLALaas busad bugdiig ni olov. DURLALiig olooguidee galzuurtlaa uurlaj, buh gazriig negjsen bolovch olsongui. ATAACH zan DURLALD ataarhan sarnai tsetsgiin talbaid nuugdsan gej SOLIOTiin chihend semhen sivegnejee. SOLIOT gartaa jad bariad tiish guij DURLALiig harmagts uurlan tuunruu shidtel nudiig ni onochihov. Tegeed uneheer haramsaj "Bi yu hiichih vee? yah vee?" gej sandrahad ni DURLAL "Negent chi minii nudiig erguulj ugch chadahguigees hoish amidraliin mini turshid hutuch mini bol" gejee..... TER TSAGAAS HOISH DURLASAN HUN SOHOR YUM SHIG BOLJ YU CH HIIHEES BUTSAHGUI SOLIOTOI BOLDOG BOLJEE.
No Game Pictures, Images and Photos
Цааш унших..

Сайн хүн ээ мартах хэдэн арга ууд.

| | 1 сэтгэгдэл

broken heart Pictures, Images and Photos
1. Tuunii zurgiig neg ch uldeelgui ustga!!! shuud shift+delete!!!!

2. Tuuntei xamt sonsdog baisan duunuudaa ustga!!!!!

3. Tuuniig bolj ugwul xaraxgui baisan ni deer!!!

4. Tuunii ugsun yumnuudiig (beleg g.m) xayaj boloxgui baiwal nudend xaragdxargui gazar dald xii!!!!

5. Tuunii dugaar, messenger id, baij bolox bugdii n ustga!!!

6. Uur banditai (oxintoi) msg, messenger, utsaar xarilts!!!

7. Tuuniig bolj ugwul bitgii bod!!!!

8. Tuuntei bolj ugwul utsaar, msg eer bitgii xarilts!!!

Xerwee yag martii gej shiidsen toxioldold deerxiig dagaarai manaixaan!!!Tegexgui bol salaad l shud tegwel dra n buzaad ewlerex yawdl mash olon baidag shude!!! Za teed bugded n amjilt xusie!!!!! Ene bugdig muu sanasandaa bicheegui shu!!! Manaid xandsan xumuus yaj martax we gej ix asuux yum tiim uchraas niitelle!!! Uug n butsaad ewlerwel sain shdee!!!! kk...
lan Pictures, Images and Photos
Цааш унших..

Monday, August 10, 2009

Жаргал хүссэн хайрын захидал

| | 1 сэтгэгдэл

Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд захиагаа эхлэе. Их сургуулийн босгоор давж амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш 2 жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай, хожмын өдөр амаа барьж харуусалд элэгдэн суухгүй тулд зүрхлэн бичсэн тул заавал дуустал минь уншаарай.

Хайрт минь би хувьдаа анхны харцаар дурлал ирдэг гэдэгт итгэгч тун цөөхөн хүний нэг нь билээ. Энэ талаар нилээн хүнтэй маргалдсан ч харамсалтай нь итгэдэг хүн маш цөөхөн байдаг юм байна лээ. Анх их сургуулийн босгоор үнэхээр жаахан хүүхэд алхад орж ирсэн сэн. Тэгээд хэдхэн хоноод ангийн маань хэдэн хүүхэд үлдэж хоорондоо сайхан танилцая хэмээн оройны 10 хүртэл ангидаа буу халцгаасныг санаж байна уу. Тэр дунд үлдэхдээ л би чамайг анх олж харсан юм даа. Хожим сонсохнээ чи ч бас намайг бас бусдаас арай өөр нүдээр харсан гэнэ лээ. (Үнэн байгаасай) Тэр өдөр нэг л мэдэхэд би хичнээн ч их зүйл ярьсаныг бүү мэд, ихэнхийг нь л чамд зориулан ярьж байсан. Гэтэл би чинь барагтай л бол танихгүй хүмүүстэй яриа дэлгээд байдаггүй, хүмүүсийн тодорхойлсоноор даруухан, хаалттай хүн шүү дээ.



За тэгээд анхны ангиараа хамтдаа явсан цасны баярыг дурсалгүй өнгөрч болохгүй ээ, 4-н чарга холбоод бөөнөөрөө дуу шуугиантай явж байгаад онхолдсон оо санаж байна уу. Дараа нь гэнэт чиний бээлий алга болчихсон байсныг. Миний хажууд уначхаад хэн ч анзаараагүй болохоор. Би аваад босч хувцасаа гүвж байх хоорондоо сэмхэн аваад хармаалчихсан юм шүү дээ. Тэрнээс хойш хичнээн ч удаа гэртээ чинийхээ бяцхан өрөөсөн бээлийг өмсөж өөрийгөө баярлуулдаг байв даа. Багтахгүй ч гэсэн чихэж өмссөөр байгаад бараг сунах шахсан байгаа бээлийг одоог хүртэл хадгалсаар байгаа гэвэл чи хайранд маань итгэх байхаа. Тэр өдөр хүсээд хүсээд чамтай чаргаар гулгах зүрх хүрээгүй билээ, гэхдээ нэг удаа харц мөргөлдсөндөө дотроо их л маадгар явсан сан.



Дараа жил нь бас л ангиараа 2-р курсээ төгслөө гээд лагер явж нийллэг хийснээ эргээд сана даа. Бүгдээрээ зузаан курткатай хаврын сүүлчийн сарын бүлээхэн салхинд шахалдан шөнө дунд өнгөртөл гадаа сууцгаахад бас л хажууд чинь сууж зүрхлээгүй ч гэлээ, яг нэг хүний цаана оройжин хөдлөлгүй суусныг чи ажигласан л байх даа. Тэгээд голдоо дэлгэсэн зүйлээс аль амттай гэсэн чихэр жимсээ бас л харанхуйг далимдуулан чиний өмнө рүү сэм сэмхэн дөхүүлсээр л суусан билээ. Энэндээ бас л сэтгэл хангалуун сууж байсныг чи минь мэдээгүй байж магад.



Ингээд 3-р курс айлчлан ирлээ. Чи минь сурлага сайтай, бас нэг шалгалтан дээр ардаа суусан надад дэвтрээ харуулахсан гэсэндээ тун эвгүй хажуулдаж суугаад байсныг чинь би мэдсэн шүү J . Дэвтэр чинь хэдий илхэн харагдаж эхэлсэн ч гэлээ чиний сэтгэлд би байж магад гэсэн анхны найдлагын оч надад төрөөд, хуулахаасаа илүү дотроо мөрөөдөлд умбаад шалгалтын цаг өнгөрсөн дөө. Гэхдээ шалгалт дуусах хүртэл надад дэвтрээ улам тод харуулах гэж оролдож байгаа чи минь үнэхээр хөөрхөн харагдаж байсныг зүрхэндээ санасаар л байгаа.



Аз болж 3 курс дуусах дөхсөн үед манайхан нэг бут шоудаж билээ. Шөнийн 3 цагт эхнээсээ арай гэж тарцгааж билээ. 150гр татчихаад байсан би тэр зоригтоо анх удаа чамайг гэрт чинь хүргээд өгье гэд дуугарч билээ. Чухам тэр үгийг л хэлэх гэж уусан юм шүү дээ, тэрнээс уудаггүй хааяа пиав энэ тэр жаахан л уудгийг минь эрх биш нэг ангийн чи мэдэж байгаа гэж найдая. Азаар чи аяархан за гэж дуугарсанаар чичрээд байсан хөлийн өвдөгийг минь байранд нь оруулахад туслаж билээ. Үнэндээ би гэрийн чинь хаягийг цээжээрээ мэдэж байсан юм, яаж гээч ангийн даргыг панаалдаж байгаад хувийн хэргийг чинь бүгдийн уншаад орхисон гээч хэхэ. Шимтэн уншаад дараа нь гэрийн чинь хаягыг сайтар цээжилсэн юм даа. Таксинд суухдаа чимээгүй л яваад байсныг минь уучлаарай, би дотроо тувт орцонд чинь оруулж өгөөд яах вэ гэдгээ л бодоод тун хэцүү явж байсан юм. Давхарт чинь гаргаж өгөөд хацар дээр чинь зөөлөн үнсээд сайхан амраарай гэж хэлье гээд хатуу шийдсэн хүн танай давхарт гарч ирсэн л дээ. Цааш нь юу болсоныг чи сайн мэдэж байгаа байх даа. Хэл чимээгүй танай давхарт доошоо хараад зогсоход минь чи сайхан амраарай хэмээн хэлж билээ. Харин би тэнэг юм шиг за гэхээс өөр нэг ч үг дуугаралгүй шат алгасан пир пир гээд гүйж одсон тиймээ. Хэрвээ цонхоороо харсан бол би замын чулуунуудын хагартал өшигчин өөртөө уурлаж явсан сан. За байхдаа яахав дээ гэж нэг биш удаа бараг сарын дараа хүртэл үе үе өөртөө уурлаж өөрийгөө хараадаг байлаа. Ингээд л 3 курс өнгөрч билээ.



Нуулгүй хэлэхэд 4-р курст орох жилийн зун би нэг охинтой нилээд дотоссон билээ. Чи ч бараг гадарласан байж магад, дараа нь манай ангиар хэд хэд эргэлдээд байсан. Тэрэндээ бараг хайртай ч юм болов уу гэж бодсоор 9 сард ангийнхаа хаалгаар би орж билээ. Оронгуутаа л чамайгаа нүдээрээ хайсан, чи минь надаас түрүүлж ирчихээд найз охидтойнхоо хажууд даруухан мишээгээд сууж байлаа. Үгүй тэр биш, энэ минь миний жинхэнэ хайр гэж сэтгэлдээ би хашгирсан билээ. Би ч хэл үг багатай хаалттай нэгэн, чи минь ч даруухан сайхан охин сон. Тийм болохоороо л хэн хэн маань ямар нэгэн зүйл хийлгүй гар хумхин суусаар энэ олон жилүүдийг үдсэн байна. Миний л буруу л даа, эр хүн гэхэд шийдтэй алхам хийхгүй. Гэхдээ чиний ч бас буруу бий шүү, чиний дэргэд очихоор хамаг хэлэх гэсэн үг мартагдаад би зөвхөн тас хөшөөд зогсолгүй, бүх зүйл маань хяналтаас гараад өөр хүн юм шиг л өөрийгөө удирдаж чаддаггүй болчихдогыг чи гадарладаг байхаа.



Ингээд л хонхны баяраар чамдаа сэтгэлийнхээ үгийг заавал хэлээд чиний үгийг сонсоё гэж бас л дотроо хатуу шийдсэн байлаа. Чиний зүгээс надад хайртай сайн гэсэн ямар ч үйлдэл бараг гардаггүй /дээрх шалгалтыг эс тооцвол/ байсан болохоор би өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй ээ. Гэхдээ нилээдгүй мөргөлддөг харц маань надад чамд хайртай байхаа гэж найдлага өгдөг байлаа. Тиймээс би өөрт чинь 4 жил дурлаж явсанаа хэлээд үерхдэг бүсгүй минь болооч /эсвэл насны минь хань болооч гэх үү гэж бас их бодсон шүү/ гэж гуйхаар шийдсэн. Оройхон хэрд хэрлье гэж шийдсэн маань бас л миний хулчгар шийдгүй зангаас болсон хэрэг. Сэрүү унаад эхлэхэд сургуулиа төгсөөд яах тухайгаа хэсэг нөхөд ам уралдан ярьж суухсан тэр хүрээнд би байсан, харин бүрий болж эхлэж байсан тул чамайг ирж суусныг мэдээгүй ээ. Гэрийнхэн маань 7 сар өнгөрөөгөөд Малайз улсруу сургуульд явуулахаар бүх зүйлийг минь бэлдсэн тухай би ам халан бүхнийг ярьтал нэгэн хүн гүйгээд босоод явахад л чамайг ирж суусныг анзаарсан билээ. Ээ тэнэгээ гэж дотроо өөрийгөө хараагаад тэр дороо босч чиний хойноос явсан, надад хайртай юм байна гэсэн бодол зүрх харван орж ирж би итгэлтэйгээр чиний хойноос явсан. Даанч чи бүтэлгүй хайрыхаа хойноос орйжин бараг шөнөжин бусдаас зайдуу уйлсан нэгэн охины дэргэдээс салаагүй дээ. Би тийшээ 2 ч очсон та хэд түүнийг тойроод л заримдаа аргадаад л, заримдаа загнаад л байсан. Ерөөсөө дуудая гэж ганц зүрхлээд очиход минь чи уйлчихсан сууж байлаа, чухам надаас болсон уу найзыгаа өрөвдсөн үү гэдгийг би ялгасангүй. Гараараа даллан дуудахад минь чи харсан хирнээ доошоо тонгойгоод дахиж надруу хараагүй тиймээ.



Тэгээд л би тэр орой архи гэгчийг зөндөө ууж өдөр буцахаас арай өмнө шиг арай ядан толгойгоо дааж боссон билээ. Ингээд л сүүлчийн оролдого маань бүтсэнгүй дээ. Гэхдээ намайг өглөө сэрэхэд дэр дэрлүүлээд, гутлыг минь тайлаад эвтэйхэн унтуулчихсан байсан хүн чи биш гэж үү. Би мөн гэж бодож байна.



Чиний бүх нууцын тухай дөнгөж өчигдөрхөн сонслоо. Бүхэл шөнөжин нэг ч дугхийлгүй зөвхөн чиний тухай бодож хонолоо. Би хэдийгээр энэ тэр бүсгүйд мэссэж бичиж хамтдаа шоудаж, заримтай нь дотноссон удаа байгаа ч гэлээ чин үнэн зүрхний минь хайр зөвхөн чамд гэдгээ үнэнээр нь бичиж байна. Тиймээс ч би энд 2 жил болохдоо зөвхөн чиний тухай бичиж, ангийн нөхдөөсөө чинийн тухай сураг асууж бас ангиараа авахуулсан зургаасаа чиний зургийг сэмэртэл ширтэж сууна. Гэтэл чи минь бас энэ хугацаанд надад хайртай байсан тухайгаа ангийн охинд уулзахдаа сая хэлсэн байх юм. Чи минь их сургуулийн 4-н жилийн турш орь ганцаараа, хүнд нүүр өгөлгүй явж ирсэнийг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Чи минь одоо надад хайртай юу, тэр үеийнх шигээ надад хайртай хэвээрээ юу. Харин би чамдаа хайртай. Би одоо тэр үеийнх шигээ хулчгар шантрамтай хүү биш болсон. Би алдаагаа засаж чинийхээ насан туршийн халамжит сайн хань байж чадна. Хаин чи минь надад хайртай хэвээрээ бол нэг насны минь хайр, зөвхөн миний амраг минь болооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна.



Энэхүү захиаг яаран бичих учир гэвэл ирэх сарын 4 өдөр энэ сургуулийнхаа сүүлийн 2 жилийг сурч төгсөхөөр Малайз улсаас Америк дах салбарруу нь нисэхээр бүх зүйл маань жин тан болсон. Харин чамайг ажлаа орхиод хэлний курст суухаар Малайз улсад ирэх сарын 7 өдөр нисэн ирэхийг чинь мэдлээ. Чи бид 2 зөрөх учиргүй ээ. Чиний хайр хэвээрээ бол би Америк нисэхгүй ээ, тэвэр дүүрэн цэцгийн баглаатай нисэх онгоцны буудлаас чамайгаа тосон авах болно. Тэгээд 2 лаа дахиад яасан ч салахгүй ээ. Чи намайг л гэж хаа холоос Малайз улсыг сонгон ирж байгаа байх гэж би дотроо найдлага тавин бодож сууна.

Харамсалтай нь одоо чамайг надад хайртай хэвээрээ эсэх, хэн нэгэтэй учирсан эсэхийг чинь би огтхон ч мэдэж чадсангүй, олон цаг утас цохин байж олсон өдөр болгон шалгадаг электрон шуудангийн хаягруу чинь энэхүү захиаг илгээж байна. Би харин компьютерийнхаа дэргэж хариу иртэл салахгүй эргэлдсээр байх болно.



Чиний минь ирэх захиа надад аж жаргал, зовлон шаналал алиныг авчрахыг би мэдэхгүй байна. Хайрт минь чинь чиний сэтгэл надад хэвээрээ тэгээд бас зүрхний минь үгийг сонссон бол миний насны хайр болохыг зөвшөөрөөч дээ.

Хариуг цаг минут тутамд хүлээн суух



Чиний хайртай ...... чинь.

Цааш унших..

Хөвгүүдийн зүрхийг шархлуулсны төлөө шийтгэгдэх ёстой гэж үү?

| | 0 сэтгэгдэл

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхлээд өөрийгөө танилцуулах нь зүйтэй байх. Би бол эгэл хирнээ эрхэмсэг, даруу хирнээ ялдам, ихэмсэг хирнээ бардам, боломжийн амьдралтай айлын эрх бага, тийм л нэг жинхэнэ монгол охин. Эргэн тойрнийхон маань царай зүснээсээ илүүгээр зан ааш сайтай ухаалаг гэхийн сонсоод өөрөөрөө бахархаж явдгаа нуух юун. Хаа явсан газраа хайр дурлалын асуудалтай тулгарч, наснаасаа их хөвгүүдийн зүрхийг шархлуулж, нулимсийн багагүй үзэж явлаа.

Гэхдээ би, надад хичнээн таалагдсан хөвгүүн байлаа ч өөртөө маш ихээр татчихаад дорхноо уйдчихдаг болхоор тэгж хүний сэтгэлээр тоглохгүй гэж боддог болсийм. Чулуун биш зүрхтэй болхоор би ч бас тэр тоолондоо уярч, өрөвдөж, шаналж явсан. Тэгж шаналдгийг минь хэн ч мэддэггүй, би тийм байдалтайгаа бусдад мэдэгдэж өрөвдүүлхийг ч тэвчдэггүй болоод л дотроо шаналдаг байлаа. Найз нөхөд гэж бодож сайн санаж явсан охид маань атаархаж, өс санаж явдгийг огт мэдэхгүйгээсээ болж ихийг алдаж байснаа сая л ухаарлаа.
Ойрхноос бие өвдөж, сав л хийвэл өвчин эргүүлж, байнга ядарч, нөгөө манлайлагч байлдан дагуулагч охиноос их ондоо нэгэн, хиймор аз ч ивээхгүй байгаа юм шиг бор хоногийг тэгс ингэс гээл өнгөрүүлдэг болчихсон байсан. Гэрийнхэн санаа зовж лам, удган гээд сайн чадалтай хүмүүсийн ачаар өмнөх байдалдаа эргэж орж чадлаа. Гэтэл энэ бүхний учир шалтгаан нь цагаан хэл ам, үхэж хатна гэж гүйдэг байсан хөвгүүдийн гомдол, нулимс, тэдний надад хоргодсон сэтгэл, найз нөхдийн атаархал, атаархсан хүмүүсийн хараал байсан юм байна лээ.
Би энийг сонсоод үнхээр шоконд орсон. Хэн ч онцолж харахааргүй жирийн амьдралтай, жирийн нэгэн байсан бол ямар сайхан бэ? гэсэн бодол толгойд эргэлдэх болсон. Одоо бол надад тохиолдож байгаа гол асуудал бол хөвгүүдэд яаж өөрийгөө зөв ойлгуулж, тэднийг гомдоолгүй зай авах вэ? гэсэн асуудал гарч ирээд байгаа юм л даа. Анхаарал тавьж уншсанд баярлалаа, сэтгэгдлээ үлдээхийг хүсье.
Таныг хүндэтгэн мэхийсэн Angel
Цааш унших..

Friday, July 17, 2009

davstai kofe

| | 0 сэтгэгдэл

Тэр түүнтэй зүгээр энгийн үдэшлэг дээр тааралдсан. Тэр гайхалтай байсан. Бараг бүх залуус л түүнийг мөрөөдөж байхад тэр залуу хэн ч анзаарахгүй жирийн л нэгэн залуу байв. Шөнө ч дууслаа өглөө ч боллоо. Тэр зориг гарган түүнийг хамт кофе уухыг урив. Бүсгүй ч гайхаж зүгээр соелтой зан гарган зөвшөөрөв.

Тэр хоер аятайхан кафе оров. Залуу нилээн сандарч юм ч ярихаасаа айж байв. Бүсгүйд залхуутай санагдаж эхэллээ. Хурдхан гэртээ харихын түүс болж байлаа. Гэтэл залуу гэнэт зөөгчийг дуудаж “Та надад жоохон кофенд хийх давс авчирж өгж чадахгуй биз” гэжээ.

Бүгд л түүн рүү их гайхан харж байв. Залуу нүүр нь улайгаал, тэхдээ л кофендоо давсаа хийгээд ууж орхив. Бүсгүй түүнээс чи яагаад давс хийж ууж байгаан гээд гайхан асуув. Тэр хариулахдаа: Би жоохонбайхдаа далайн эрэг дээр амьдарч байсан юм, тэнд бүх бага насаа өнгөрүүлсэн. Кофендоо давс хийж уухаар би далайн амтыг мэдэрдэг ,би өөрийнхөө амьдарч байсан газрыг, үргэлж бага насаа санадаг, одоо хүртэл тэнд амьдардаг ээж ааваа санадаг гэжээ.

Түүний дараагаар бүсгүй амьдралаа ярьж эхэллээ, өөрийнхөө бага нас хаана өссөн, амьдарч байсан хот гээд л бүх зүйлээ ярилаа. Энд их таатай сайхан яриа өрнөсөөр л байлаа энэ нь тэр хоерын жирийн бус гайхамшигтай хайрын түүхийн эхлэл байлаа. Тэр 2 уулзаж эхэллээ. Бүсгүй залууг өөрийнх хүлээж байсан мөрөөдөж байсан цагаан морьтой мөрөөдлийн ханхүү нь гэдгийг ухаарлаа. Залуу маш сайхан сэтгэлтэй, зөөлхөн, халамжтай, соелтой. Тэр үнхээр саак залуу байхад бүсгүй золтой л түүнийг алдчихсангуй. Давстай кофе минь баярлалаа!!!!
Цаашдаа бүх л сайхан хайрын түүх шиг сайхан үргэжилсээр байлаа. Гүнж ханхүүтэй гэрлэж урт удаан сайхан амьдарлаа. Бүсгүй хайртад нь таалагддаг учир кофе хийж өгөх болгондоо түүндээ кофенд нь бага зэрэг давс хийж өгдөг
байжээ.

Хамт амьдарсан 40 жилийн дараа залуу нэгэн захидал үлдээгээд хорвоог орхижээ. Захиандаа Хайрт минь намайгаа уучлаарай бид 2-ын энэ олон жилийн хамтын сайхан амьдралын турш би чамдаа худлаа ярьсныг минь уучлаарай. Би чамдаа нэгхэн удаа л худлаа ярьсан тэр нь давстай кофены тухай худлаа ярьсан юм. Бид 2 анх танилцаж байсныг санаж байна уу тэгхэд би яаж сандарж байсныг? Би уг нь элсэн чихэр авчирж өгөхийг хүсэж хэлэх гэж байгаад сандарсандаа давс гээд хэлчихсэн юм. Тэгээд дахин элсэн чихэр гэж хэлэхээсээ ичээд тэгээл давс хийгээд уусан. Би хэзээ ч энэ давс бид 2-ын хайрын эхлэл байна гэж төсөөлөө ч үгүй. Би энэ тухай чамд хэлэх гэж зөндөө оролдсон боловч даанч айдаг байсан. Би чамдаа хэзээ ч худлаа ярихгүй гэж амласан. Гэхдээ би одоо үхэж байна, би одоо юунаас ч айхгуй байна тийм учраас чамдаа хэлж байна. Би давстай кофег үзэн яддаг, ямар муухай дотор муухайрмаар амттай гээч, би чамтайгаа танилцсанаас хойш дандаа уусан. Хэрвээ би дахин төрж дахин чи минь миний эхнэр байвал би дахин дахин тэр муухай амттай кофег уун чинийхээ хажууд байхад бэлэн..... гэжээ

Бүсгүйн нулимас урссаар захиан дээр урсаж норголоо. Нэгэн өдөр бүсгүйгээс хэн нэгэн “давстай кофе ямар амттай вэ” гэж асуухад “амттай" гэж хариулжээ...


Love Pictures, Images and Photos
Цааш унших..

magadgu ta yaj comment uldeehee mdku bgaa bh l daa tgvl

| | 3 сэтгэгдэл

ta manai blogt comment uldeeh getel bolku bnuu tgvl yaj uldeeh argiig zaaj ogii
1t comment gesen tsonh deer ooriin setgedlee bichne
2t comment as gedgees ANONYMOUS gedeg ruu orno
3t bas neg tsonh garj irne tend ni ta door garj irsen code iig bichseer
nadad buyu admin enku d tanii bichsen setgedel irne hervee ter commentiig oruulj bolhoor bol bi publish gesen zuiliig darsnaar tanii setgedel manai blogt oroh yum za
teed setgedlee uldeegeerei ( keke )
Цааш унших..

Thursday, July 16, 2009

Gunig duuren anhni hair mini

| | 2 сэтгэгдэл

Гуниг дүүрэн анхны минь хайр Өвлийн нэгэн цагаахан өдөр... Эргэн тойрон бүх зүйл цагааран нэг л сайхан санагдана. Би CУИС-д хувцас загварын мэргэжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.
Lonely Girl Pictures, Images and Photos

Yерхэе гэж олон ч хөвгүүд гуйгаад нэгэнд нь ч зөвшөөрөлгүй, уучлалт гуйгаад л бүгдээс нь холддог байлаа. Өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй ч муухай ч гэж бас боддоггүй. Хичээл эхлэн хонх дугарлаа. Бүх хүүхдүүд ангидаа орж, сургууль ч нам гүм боллоо. Заримынх нь найз охид хүртэл найз бандиа надруу харц чулуудан байгаад хардан дэмий л надад уурлах нь хэцүү. Бүр утасдан сүрдүүлэх нь ч олон. Ангийн төдийгүй сургуульдаа нэртэй зартай гэгдэх Хаагий гэх нэгэн залуу намайг байнга өдөж хоргооно. Найзууддаа:
- Намайг тоохгүй охин гэж байхгүй хэмээн сайрхан ярих нь олонтаа. Энэ удаад тэр бас л миний хажууд намайг цочитол ирж суугаад:
- Сайн уу, хонгор минь? гэж ирээд надад наалдаад авлаа.
- Чи хэн болоод намайг хонгор болгож дуудаад байна аа? гэж ихээхэн дургүйцэн хэлээд Хаагийг цааш нь түлхлээ. Хаагий ч бантсандаа босоод явав. Надад сайн хандсан залуусыг Хаагий зодож нүдэх нь бүүр ч тамтай. Нэг ёсондоо би одоо эхнэр нь юм шиг л дургүй хүргэнэ. Сургуулийн "том" гар болох Хаагийгаас би ч айна. Хичээлийн багш орж ирсэнгүй 10 минут боллоо. Эхний цаг урлаг судлал байлаа. Хүүхдүүд хоорондоо ярилцан, охидууд нь банди нарын тухай элдэвийг ярилцан инээлдэн буланд шивнэлдэнэ. Хаалга онгойж хичээлийн эрхлэгч нэгэн залуухан царай зүс ч сайхан залууг дагуулан орж ирлээ. Чихээ яльгуй давсан устэй, бор хүрэн хамелон нүдний шил зүүсэн нь өөрт нь гайхмаар зохих аж. Энэ л мөчид тэр залуу миний нүдэнд бүхнээс содон тусав.
first photo Pictures, Images and Photos
Хичээлийн эрхлэгч хүүхдүүдийг тойруулан хараад:
- Танай ангид ордог хөгжмийн багш түр амралтаа авсан тул энэ хугацаанд дадлагын багш тавих болно гээд шинэхэн орж ирсэн залуу руу харж:
- Битгий санаа зов оо. Мэдэх бүхнээ эдэнд заа гээд инээмсэглэн гарч одов. Уг залууг Энэрэл гэх бөгөөд хөгжимийн багшийн мэргэжлээр одоо 4-р курсэд сурдаг аж. Энэрэл шинэ ангийнхаа хүүхдүүд рүү инээмсэглэн мэндлээд:
- Та бүхэнтэй хамтарч ажиллах гэж байгаадаа маш баяртай байна. Би танай ангид түр зуур энэ хичээлийг заах болно оо гээд багшийн ширээрүү дөхөн очоод
- Надад өөрсдийгөө танилцуулахгүй юу миний хувьд бол намайг Энэрэл гэдэг одоо 21 настай Хөгжим Бүжгийн Дээд Сургуулийн төгөлдөр хуур, хөгжим судлалын анги. Энд ирж нэмэлт хичээлд суудаг юм. Гээд ширээнд суув. Би шинэхэн багшаас нүд салгаж чадахгүй л ширтэнэ. Юу нь таалагдаад байгааг өөрөөсөө ч асуугаад хариултыг нь олсонгүй. Цаанаа л нэг ухаалаг бас хүнийг татах увидас ориглоод байгаа ч юм шиг надад санагдав. Хүүхдүүд өөрсдийгөө танилцуулсаар миний ээлж ирэхэд л сая надруу анхааралтай ширтэн харахад миний зүрх маш хүчтэй зохилж байлаа. Догдолсон зүрхээрээ арайхийн дийлэн байж амаа нээн:
- Энхиймаа гэж дуграад таг болов. Энэрэл надруу сэтгэл булаам инээмсэглээд бусад хүүхдүүдтэй иргэлжлүүлэн танилцав. Би хажууд талынхаа охин луу харахад тэр бас Энэрэлрүү харж байлаа. Өөрийнх нь болчихсон юм шиг түүнийгээ нууцхан харамлан:
- Юу хараа вэ? гэхэд Солонгоо:
- Энэ залуу их давгүй юм.
гэсэн хариу өглөө. Энэрэл хичээлээ зааж эхлэв. Нэгэн алдарт хөгжмийн зохиолчийн тухай ярьж өглөө. Хичээлийн хонх итгэмээргүй хурдан дугарлаа. Энэрэл даалгавар гэж шүлэг бичээд ирээрэй гэв. 90 минут нэг мэдэхэд дуусчихжээ. Аргагүйдээ түүнийгээ харсаар байгаад л тэр биз. Cүүлчийн цаг орон хичээл тарахад ангийн хүүхдүүд гэр гэртээ, зарим нь хаа дуртай зүгрүүгээ нийлэн алхалж өгнө. Би ч найз охинтойгоо хамт ангид үлдэж түүний орос хэлэнд нь тусалж суусаар оройтчихлоо. Энэрэл манай ангид багшийн өрөөнөөс юм авах гэж ирлээ.
- Ямар нэг зүйл болоо юу гэртээ харихгүй яагаав?
гэж асуулаа
- Зүгээр ээ би энд Cолонгоод хэдэн орос хэлний дүрэм зааж байгаа юм аа гээд Солонгоогоор бамбай хийчихлээ. Манай хичээл өглөө мэргэжил ороод өдөр нь жирийн хичээл ороод заримдаа орой тардаг болохоор гадаа харанхуй болсон байлаа. Солонгоог найз залуу нь хүрч ирж аваад тэд хоёулаа тэврэлдэн яваад өгөв. Би ангиас гарахаар юм аа янзалтал Энэрэл
- Чи гэртээ ганцаараа харих юм уу? гэж асуув.
- Тийм ээ гэж би хэллээ
- Хааяa хичээл орой тардаг болохоор хэцүү юм даа.
- Яaхав дээ. Өөр яaлтай билээ. за та сайхан амраарай баяртай гэж арай ядан хэлээд явах гэтэл Энэрэл:
- Эмэгтэй хүүхэд харанхуйд ганцаараа эвгүй шүү дээ, би хүргээд өгье намайг жаахан хүлээгээрэй гээд өрөөнөөс гарч ирлээ.
- Зүгээр дээ. Би өөрөө явчихаж чадна аа. гэж хариуллаа. Сэтгэлийг минь эзэмдсэн тэр л хүн надад ийм сайн байгаа гэхэд итгэж ч чадахгүй байв.
- Зугээр ээ, би хүргээд өгье. гээд Энэрэл хаалгаа цоожлоод ангиас гарлаа. Түүнд наалдаад авмаар санагдаж ч байсан ч сэтгэл зүрхээ арайхийн захирч байв. Энэрэл сургуулиас гараад
- Энд миний машин байгаа. Ийшээ... гээд цагаан өнгийн ТOYOTA маркийн машин дээр намайг дагуулан очлоо.Сэтгэлийн ханхүүгийнхээ хажууд байх нь надад зүүд юм шиг л байв. Замын туршид тэрээр надаас "Гэрлүү чинь яаж явах вэ?" гэсэн асуултнаас өөр юм асуусангүй. Манай гэрийн гадаа хүрч ирж зогсоод
- Ирчихлээ гээд надруу харахад нь:
- Баярлалаа. гэхээс өөр зүйл хэлж чадсангүй. би ч гэртээ орж тэр минь ч яваад өглөө. Шөнөжин түүний тухай бодоод унтсангүй. Намайг хайрлаасай гэж хайрын бурхан гэж байдаг бол түүнээс гуйж байлаа. Түүнд зориулж нэг шүлэг шиг юм бичих гэж зүдэрлээ. Авъяас байхгүй болохоор зовж байж нэг 8 мөрт юм бичив. Маргааш нь анги дээр унишихаас ч ичиж байж билээ. Заримдаа тэр хичээл дээр юу ч юм хийгээд суучихна.
- Багшийн туслах байсан гэж юм гэж илүү оноо авдаг юм аа. гэж бидэнд тайлбарлалаа. Бусдаас сурлагаараа илүү болоод л багшийг орлоно шүү дээ. Түүнээс хойш Энэрэл намайг хичээлийн дараа оройтсон үед завтай л бол гэрт минь хүргэж өгдөг боллоо.
Ингээд бид хоёр сая л нэг жинхэнэ хосууд болов. Орой болгон хамт Зайсан Толгой дээр гарч хотоо харах дуртай байж билээ.
Заримдаа "Хандгайт" ч юм уу нэг тийшээ явж цагийг сайхан өнгөрөөнө.
Тэр минь бага насны хүүхдүүдэд гэрээр төгөлдөр хуур, ном зааж, бас 2 найзтайгаа интэрнэт кафэ ажиллуулж мөнгө олно.
Ихэнхдээ тэр хоёр найз нь л тэр кафэг ажиллүүлна. Олсон жаахан мөнгөө хоорондоо хувааж авна. Үнэхээр сайхан найзууд юм даа гэж би бодож билээ. Энэрэл нэг өдөр найзуудтайгаа намайг танилцуулах гээд намайг аваад нэг ресторанд орлоо. Найзууд нь тэнд бас хос хосоороо бид хоёрыг хүлээж байв. Найзууд нь бүгд хогжилтэй залуус байж билээ.
- Гомбын гозон Энэрэл ингэж нэг хайрын гүнжээ олж дээ. гээд бүгд инээлдэхэд Энэрэл даруухан нь аргагүй:
- Азтайг минь гайхаж байна уу? гээд найзуудруугаа инээмсэглэлээ. Энэрэлийн нэг найз нь надад сэмхэн:
- Наадах чинь хэзээ ч ингэж аз жаргалтай байгаагүй удаж байна анхны удаа ийм байгаа нь учиртай.
гээд нүдээ ирмэв. Би ч дотроо дэндүү их баярласан гэж яана. Сүүлд нь найзуудаас нь сонсоход тэр минь маш гунигтай нэгэн байсан гэдгийг мэдэж авлаа. Яагаад ийм нүдэнд дулаахан залуу ганцаардан гуниглан явсан юм бол гэж тэр үедээ их гайхаж билээ. Харин дараа нь нэгэн охинд сайн байж байгаад тэр нь сэтгэлээр нь тоглоод дууссаныг ч мэдэж авлаа. "Ямар тэнэг бас азгүй охин гэж тийм байдаг байна аа?" гэж дотроо бодсоор хоцорлоо. Уулзалт ч дуусч залуус найз охидоо дагуулан явцгаав. Энэрэл бид хоёр манай гадаа хүрч ирээд орцны өмнөх сандал дээр зэрэгцэн суулаа. Энэрэл дув дуугуй нэг л юм их л бодлогшрон юу ч юм ширтэнэ. Гадаа цас орж эхэлтэл бид хоёр дуугуй суулаа. Энэрэл гэнэт ухаан орон надруу хараад:
- Чи минь даарч байна уу? гэхэд нь би:
- Үгүй ээ. гээд түүнрүү харахад
- Даарч л байгаа ш дээ. гээд надад хүрмээ өглөө.
- Чи оороо даарахгүй юм уу? гэж намайг асуухад
- Хичнээн хүйтэн байлаа ч гэсэн хайртай хүнийхээ хажууд байхад дулаахан байдаг юм. Хайртай хүнийхээ сэтгэлд дулаацах хамгийн сайхан. Хамаг бие минь хүйтэн болсон ч харин сэтгэл минь халуухнаараа л байна. гээд надруу хараад:
- Би чамд хайртай.
гээд дуугуй боллоо. Би чихэндээ итгэхгүй шахам баярласан болоод ч тэр үү юу ч хэлж чадсангүй.
- Тийм гэж үү? Тоглоогүй биз дээ?
гэж арай ядан хариулахад тэр минь надруу хараад:
- Хайр гэдэг тоглоом болгоод худлаа хэлчихэж болдог зүйл биш. Хайргүй бол би хэзээ ч ингэж хэлэхгүй байсан.
гээд надруу ширтэхэд нь би харцнаас нь үнэн гэдэгт итгэж билээ.
- Би чамд итгэж байна аа. Би ч бас чамд хайртай гэвэл чи минь итгэх уу?
гэхэд тэр минь юу ч хариулсангүй. Би хариултаа хүлээн хэсэг дуугүй сууснаа:
- Чи надад хариулаач дээ
гэхэд Энэрэл:
- Итгэнэ ээ. Итгэлгүй яахав, чамдаа итгэхгүй бол би өөр хэндээ итгэх билээ гээд:
- Одоо чи минь ор доо орой болчихож . Ээж аав чинь санаа нь зовж байгаа гээд намайг оруулж өгөөд хацар дээр минь үнслээ. Тэр бол миний түүнээсээ хүлээж байсан анхны үнсэлт байсан юм. Хэдийгээр уруул дээр минь үнсээгүй ч би хязгааргүй баяртай байлаа.
Ийнхүү бид хоёр өвлийг дуустал хамт байлаа. Хавар болж бүх зүйл цэцэглэн хорвоо дэлхий сэргэхэд анхны минь дэндүү узэсгэлэнтэй санагдана.
Хонхны баяр болж Энэрэл сургуулиа төгслөө. Би ч бас 2 р курсээ онц төгссөн бөгөөд Энэрэл манай ангийн баярт оролцсон юм. Энэрэл надад баяр хүргэж маш гоё зүүлт , том бамбарууш шихмэл тоглоом бас сарнай цэцэгтэй хамт бэлэглээд:
- Миний сэтгэлд ургасан байсан цэцэг шүү.
гээд инээмсэглэв. 2-р курсын төгсөлтийн баяр гэж бид нэгэн зоогийн газар тэмдэглэв. Нөгөө овчтэй Хаагий баяр дээр архи уучихаад агсан тавьж эхэллээ.
Гэнэт өнөөх чинь Энэрэл дээр
оччихсон юм ярьж байгаа харагдав. Би ч санаа зовон очтол Хаагий:
- Энхиймаагаас хол яваарай, бандиа!
гээд их л онгирч харагдана. Энэрэл тэрнийг нь үл тоомсорлон босоод явах гэтэл Хаагий түүнийг заамдаж аваад:
- Чи яах гээд байгаа том банди вэ? Гарын ая даахгүй байж.
хэмээн агсархад нь би:
- Хаагий , чи яагаад байгаа юм бэ уусан архиа шингээж чадахгүй битгий тэнэглээд бай л даа гэхэд Хаагий надруу аймшигтай харцаар хараад:
- Чи дуугуй байж бай! Би яахаа мэдъе, болох уу? гээд Энэрэлрүү харан:
- Чамайг би алчих уу? гээд асгарахад Энэрэл гайхмаар тайвнаар өөдөөс нь:
- Чи зодмоор байвал зод. Хичнээн зодууллаа гээд би түүнд хайртай хэвээрээ үлдэнэ. Чи түүний сэтгэлийг татаж чадахгүй болохоор намайг зодохоос өөр юм хийж чадахгүй л дээ.
гэлээ. Энэ үг нь түүнийг минь ямар ухаалаг болохыг улам ч харуулж билээ.
Хаагий түүний эрүү лүү нь цохиод авлаа. Энэрэл тайван хэвээрээ л зогсоно.
Хаагий дахин цохиход нь Энэрэл:
- Одоо зохиж ханав уу? Хичнээн цохиулсан ч би даваад л гарна. Яасан? Дахиад цохимоор байна уу? гээд инээмсэглэв. Би тэссэнгүй дундуур нь орж:
- Хаагий болиоч ээ!!! Чи яасан тэнэг амьтан бэ!
гэж хашгирахад Хаагий:
- Чи муу янхан цаанаа байж бай. Чамайг хэр удаан энэ үхдэлийнхээ доор нь гудас болж явахыг чинь харнаа. гэж бахирахад нь би өөрийн эрхгүй уйлчихаж билээ. Энэрэл сая л уур нь хүрч Хаагийг унатал нь цохив. Хаагий ч босч ирсэнгүй. Энэрэл намайг тэврэн тэндээс гарлаа. Бид хоёр машинд суухад Энэрэл намайг чанга тэврээд нулимсыг минь арчин:
- Хайрт минь , битгий юм бод доо. Согтуу хүн юу хэлж байгаагаа мэдэхгүй хэлсэн байх.
гээд намайг үнслээ. Би ч тэр дороо тайвшран түүнлүү хараад:
- За , одоо би зүгээр ээ
гээд муухан инээв. Энэрэл ч баяртай нь аргагүй машинаа асаагаад:
- Манайд очиж үзэх үү чи очиж үзээгүй ш дээ? гэлээ. Би ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Тэднийд ороход хөөрхөн тохижуулсан 2 өрөө байр байв. Ээж аав нь гадаадад амьдардаг бөгөөд хүүдээ бүхнээ зориулж тэнд байдаг хэмээн Энэрэл ээж аавдаа их хайртай гэж хэлэв.
Том өрөөнд нь ороход миний нүд итгэж чадамгүй зүйл харав. Юу гэвэл тэнд зөвхөн хөгжмийн зэмсэгүүд л байлаа. Хар өнгийн ЯМАХА төгөлдөр хуур бас хананд нь янз янзын хөгжимний зураг буланд нь 2 гитар бүүр морин хуур ч бас байлаа.
- Чи эд нарыг бугдийг нь тоглодог юм уу?
гэж намайг асуухад Энэрэл инээмсэглэн:
- Үгүй ээ. Төгөлдөр хуурыг нь л. Бас гитар жаахан тоглож чадна. Бусдыг нь үзэсгэлэн болгож хадгалдаг юм.
гэж хэллээ.
- Аан, би бас төгөлдөр хуур жаахан тоглодог гэхдээ сайн бишээ.
гэхэд тэр:
- Надад тоглож өг л дөө.
гээд миний хажууд ирж зогслоо. Би ч өнөөх сайхан төгөлдөр хуурын ард суугаад хальт нэг дуртай солонгос дуугаа дарлаа. Дараа нь түүний хажууд хаана нь ч хүрэхгүй юм байна гэдгийг мэдэж билээ.
Энэрэл жинхэнэ авъяастай байсан юм. Түүнийгээ жинхэнэ хөгжимчин гэдгийг нь тэр л үед мэдлээ. Энэрэл надруу хайр дүүрэн харцаар харна. Миний хажууд хүрч ирээд:
- Хоёулаа хамт тоглох гээд үзье.
гээд миний хажууд суув.
- Энэ дээр дараарай дараа нь энэ дээр гээд 2 л товч зааж огоод
- Бэлэн үү? гээд эхэллээ. Итгэхийн аргагүй уянгалаг ая дуугарч билээ. Би тэр мөчийг хэзээ ч мартдаггүй юм. Миний үзэх дуртай байсан тэр л бүх солонгос, японы хайрын киноны дуунуудыг гайхмаар адилхан тоглож өгч билээ. Би яг л нэг театрт байгаа юм шиг санагдан буур сэтгэл минь уярчихаж билээ. Хоёр гар нь яг л усны давалгаа шиг уяхан хөдлөхийг нь яана. Би ч бүр түүнийгээ бишрэхийн дээдээр бишрэн улам л хайртай болчихсон ч юм шиг. Нэг мэдэхэд орой болчихжээ. Энэрэл ч намайг гэрт минь хүргэж оглоо. Цаг агаар их дулаахан санагдаж байлаа.
Хайр дурлалдаа шатсан хүнд яаж ч хүйтэн санагдах билээ. Нэг өдөр Энэрэл бид хоёр тэдний зуслангийн байшинг эргэх гэж явлаа. Жижигхээн япон загварын хийцтэй ганцхан өрөө байшин байлаа.
Бид хоёр ч хамт амьдрах гэж байгаа хүн шиг авчирсан юмаа машинаас хамт орууллаа. Бид 2 ч байшингаа цэвэрлэж эхэллээ. тэр минь саванд ус хийгээд авчирлаа. Хоёулаа нэг нэг алчуур бариад ханаа угааж эхлэв. Жижигхээн байшин болохоор хагас цагын дараа л дуусчихлаа. Хоёулаа хамт хоол хийж идэхээр болов. Энэрэл ганц чаддаг юмаа хийхээр болж тэр нь төмс арилгах байлаа. Би ч ээжийнхээ ачаар сайхан хоол хийгээд сурчихсан болохоор ёстой л нэг түүндээ үзүүлэх ганц эрдэмээ гаргахаар болж билээ.
Харамсалтай нь хоёулаа тэврэлдэж суугаад эрхэлж байгаад нам унтчихсан хоол нь түлэгдэж эхлэхэд нэг сэрж очиж салгалаа. би ч өөрөөсөө ичин:
- Яана? Түлчихэж гэхэд Энэрэл
- Зугээр ээ, би бүгдийг нь идчихнэ. гээд инээмсэглэв.
- Уучлаарай, гоё хоол хийж өгч чадсангүй.
гэхэд тэр минь амсаж үзээд:
- Ёстой гоё байна бүгдийг нь иднээ.
гээд надруу инээмсэглэхэд нь би үнэхээр урам орж билээ. Энэрэл ч миний хийсэн хоолыг бугдийг нь амтархан идлээ. Хоёулаа эрхлэн суусаар орой болчихсон байлаа. Яасан ч хурдан юм бэ дээ шөнө ч гэсэн хамт байх юмсан гэж би бодож билээ. Бурхан миний хүслийг мэдсэн юм шиг явах гээд хоёулаа гарахад машиных нь дугуйг хүүхдүүд хагалчихсан байлаа. Энэрэл гайхан:
- Тэр доод байшингуудаас л ирж хорлосон юм байх даа. Хоёулаа такси дуудахаас. гэхэд нь би
- Яах юм бэ? Эндээ хоночихоод л явъя. гэхэд Энэрэл санаа нь зовсон янзтай:
- Тэгвэл би машиндаа унтчихъя. гэхэд нь би түүнийг тэврэн:
- Чи минь даарна шүү дээ. Хоёулаа тэврэлдээд л унтчихъя, хоёулаа бол даарахгүй даараад байвал өөр дулаацах арга олно оо гэхэд тэр минь инээмсэглэн:
- За тэгвэл чиний хүссэнээр л болъё доо гээд байшиндаа орлоо. Бид хоёр тэнд нь байсан орыг чадах чинээгээрээ сайхан заслаа. Би түүнрүү харан:
- Эрхэм сайхан залуу минь . Та хайртай охинтойгоо өнгөрөөх гэж байгаа анхны шөнийнхөө өмнө сэтгэгдэлээ хэлээрэй.
гээд түүнлүү харан.
- Анхы шөнийн сайхан дурсамж биз дээ?
гээд инээмсэглэхэд Энэрэл надруу маш гайхсан харцаар ширтэлээ. Тэр юу ч дугарсангүй. Би ч санаа минь зовж дотроо өөрийгөө зэмлээд:
- Тоглосон юм аа хонгор минь, за бэлэн боллоо.
гэхэд тэр минь сая л тайвширсан бололтой надруу ойртон ирээд намайг тэврэн наалдаад:
- Би чамд дэндүү их хайртай үнэхээр их хайртай болохоор өөрөө ч зовох юм гээд намайг үнсээд гэрлээ унтраалаа. Энэ бол анхны хайрын минь уруул дээр минь үнссэн анхны үнсэлт байлаа.
Kiss Pictures, Images and Photos
Бүх зүйл анхных байлаа. Тэр шөнө Энэрэл надад хүрсэнгүй. Сэрүүн л хэвтэхийг нь би мэдэж байсан юм. Сэтгэлдээ намайг хүсч байгааг нь ч мэдэрч байлаа. Гэвч юунаас болж ийнхүү өөрийнхөө сэтгэлийг хориглон хэвтэнэ вэ гэж би бодоод хариуг нь ойлгосонгүй явсандаа дэндүү харамсаж билээ. Тэгэхэд нь би түүнийгээ надад ямар ариухан хайраар хайртай юм бэ гэдгийг мэдэрч билээ. Залуучууд охидуудтай ганцхан шөнө өнгөрөөгөөд л хаячихдаг гэж найзууд маань надад анхааруулдаг ч харин Энэрэл бол эсрэгээр нь байсан юм.
Хоёулаа бухлээрээ хүвцастайгаа хэвтэж байсан болохоор би бүүр ч унтаж чадахгүй байлаа. Би сэмхэн Энэрэлд наалдан:
- Чи унтчихсан уу? гэж шивнэхэд
- Үгүй ээ. Харин чи? гэж асуулаа.
- Нойр хүрэхгүй байна аа.
гээд босч гэрлээ асаалаа. Хоёулаа үүдэн дээр очин довжоон дээр суухад Би Энэрэлтэй наалдан:
- Хоёулаа арай гоё байж болохгүй гэж үү?
гэхэд тэр минь дуугүй нэлээн суугаад дээшээ од ширтсэн хэвээр:
- Намайг уучлаарай. Би чамд хайртай гэж худлаа хэлсэн юм. Би чамд хайргүй. гэж хэллээ.
- Юу гэсэн үг юм бэ? гэхэд
- Би чамд хайргүй юм байна. би андуурч байсан юм шиг байна.
- Чи надруу хар л даа. гээд би түүний нүдрүү нь харахад түүний худлаа хэлж байгааг мэдэрсэн юм. Сэтгэл зүрхээ хүчлэн байж надад худлаа хэлж байгааг нь би мэдэрч байлаа.
- Худлаа!!! Чи худлаа хэлж байна шүү дээ. Чи яагаад ингээд байгаагаа надад хэлээч дээ. Хэлчих л дээ. гэхэд тэр өөр тийшээ хараад:
- Би чамайг хуурч байсан юм. Чи орж унт даа. Маргааш би чамайг хүргээд өгнө гэлээ. Би юу ч ойлгохгүй итгэж ядан түүний нүдрүү харахад нүд нь ялъгүй нулимстай нойтон байлаа. Би түүний шилийг нь аван нулимсыг нь арчаад буцаагаад зүүж өгөхөд тэр минь надруу нэг л гунигтай харцаар харсаар л... Хэзээ ч түүнийг ийм байхыг хараагүй ч тэр үед миний санаа зовчихлоо.
- Надад хэл л дээ. Надад хэлээч дээ. гэхэд тэр минь
- Чамаас би нэг зүйл гуйх гэсэн юм. Би гуйж байна чи зөвшөөрнө биз дээ?
- Юу ч байсан чамдаа зөвшөөрнө өө. Юу юм?
- Намайг чиний хажууд байхгүй байсан ч чи минь аз жаргалтай амьдарна гэж надад амлаач гэхэд нь миний дотор палхийж билээ.
- Чи юу яриад байгаа юм бэ? Чи намайг орхихгүй биз дээ.
гэж намайг уйлах нь холгүй хэлэхэд
- Надад амлаач дээ. Тэгвэл би хэлъе гэхэд нь би юугаа ч мэдэхгүй амлачихлаа.
- Амлаж байна аа, хайрт минь амлаж байна. Одоо хэл л дээ?
- Чамд хэлээгүйг минь уучлаарай. Би гэхдээ энэ бүхнийг чамд хэлъе гэж бодсоор явсан ч чадсангүй. 2 жилийн өмнө америкт машин барьж яваад осолд орчихсон юм. Тэр үедээ бүх юм зүгээр гэж шинжилгээ гарсан ч харин сарын өмнө энд дахин шинжилгээ өгөхөд онц аюлтай байна гэсэн хариу гарсан. Би удахгүй америкрүү нисч тэнд очиж эмчлүүлэх хэрэгтэй болсон.
Бүрэн эдгэнэ гэсэн найдлага байхгүй учраас... эргээд чамдаа энэ чигээрээ ирнэ гэж амлаж чадахгүй. Тиймээс чи минь эртхэн намайгаа мартвал чамд минь илүү амар байх...
гээд надруу харлаа. Би юу ч хэлж чадахгүй уйлах гээд ирлээ. Тэр минь миний нулимсыг арчаад:
- Битгий уйл даа. Харин надад амласандаа хүрээрэй.
гэхэд нь би:
- Чи минь ямар ч боллоо гэсэн би чамаас холдохгүй. Босч чаддаггүй ч бай, юм хардаггүй ч бай би чамайгаа тиймхэн юмнаас болж орхихгүй. тэгээд ч чи минь бас зүгээр болно.
гээд уйлахад минь Энэрэл:
- Намайгаа уучлаарай. Одоо тайвшир даа би хараахан явчихаагүй байна шүү дээ. гээд инээмсэглэлээ.
- Надаас холдохгүй биз дээ? гэж асуухад
- Холдохгүй ээ. гээд дахин инээмсэглэлээ. Миний сэтгэл чихэр аваад баярласан хүүхэд шиг л тайвширч хоёулаа байшиндаа оров. тэр минь намайгаа тэврээд хоёулаа жаахан хүүхдүүд шиг л унтлаа. Өглөө сэрэхэд Энэрэл намайг даарчих вий гэсэн шиг дээрээс 2 давхар хөнжил тавьчихсан гал түлчихсэн сууж байв. Надруу хараад инээмсэглэн:
- Сайхан нойрссон уу, үлгэрийн дагина минь ?
гээд надруу хүрч ирлээ. Би ч албаар түүнд эрхлэн:
- Шөнөжин чамайг намайг орхиод явчихгүй байгаа гэж санаа зовоод унтаж чадсангуй. гэхэд:
- Мангар гэдэг нь юунд нь санаа зовдог юм бэ тэнэг гэдэг нь гээд намайг үнслээ. Энэрэл эрт босоод машиныхаа дугуйг сольчихсон явахад бэлэн болчихсон байлаа. гэртээ харих замын турш бид хоёр юу ч дугарсангуй.
Өглөө гэртээ ирэхэд ээж санаа нь зовчихсон сууж байв. Хаана хоноо вэ гэхэд нь:
- Энэрэлтэй хоносон, яасан? гэж уйлах нь холгүй хэлээд ороондоо орлоо. Ээж араас өрөөнд орж ирээд:
- Миний охин яасан бэ? Ээждээ бүхнээ яриач дээ. Яагаад уйлсан юм бэ ээждээ хэл. гэхэд нь би ээждээ бүхнийг ярълаа. Ээж минь ч намайг тайвшруулж:
- Чамд тийм их хайртай хүн байдагт нь чи баярлаж явах хэрэгтэй. Битгий уйл даа түүндээ харин ч чи сэтгэлийн дэм хайр өгвөл тэр чинь хурдан эдгэрэх бишүү гээд намайг үнсээд гарлаа.
Энэрэлтэй байсан сүүлчийн өдөр тэр нэгэн Пүрэв гариг байлаа. Энэрэлийг гаргаж огохоор би явах гэтэл Энэрэл:
- Миний хайрын дагина минь . Хайрынхаа гэрийг сайн харж хандаарай. Буцаад ирэхэд минь төгөлдөр хуур тоглож өгнө шүү.
гээд инээмсэглэн хэлэхэд нь би
- Чамайгаа санах тоолондоо би тэнд очиж байна аа. Чамайгаа яг миний хажууд байна гээд л бодоод хүлээгээд сууж байх болно. Харин чи минь хурдан эдгээд наддаа ирээрэй.
Намайг битгий удаан хүлээлгээрэй гэхэд тэр минь
- Тэгнэ ээ. Заавал эргээд ирнэ.
- Амлаж байна уу? гэхэд Энэрэл юм дугарсангүй
- Амлаж байна уу? Амлал даа. гэхэд тэр минь
- Тийм ээ, амлаж байна.
гээд надруу харахад түүний нүүрэн дээрх өнөөх сайхан инээмсэглэл байсангуй.
- Чамайгаа санан санан хайрласаар эргээд ирнэ ээ.
гээд намайгаа үнсээд найзуудтайгаа Буянт-Ухаа орохоор явлаа. Тэр бүхэн сүүлчийнх байж дээ гэдгийг би мэдсэнгүй явж. Түүндээ үнсүүлэн сүүлчийн мөч миний сэтгэлд тодоос тодхон харагдах шиг. Энэрэлийн явснаас хойш хоёр сарын дараа найзууд нь над дээр хүрч ирэхэд нь би тэнэг юм шиг баярлан:
- Энэрэл хэзээ ирэх гэж байна? Надад захиа бичихгүй байх юм. та нарт юм хэлсэн үү? гэхэд нэг найзынх нь нүднээс сайн мэдээ биш гэдгийг мэдэрлээ.
- Энхиймаа миний найз сэтгэлээ бариарай гэхэд нь би
- Яасан бэ? Юу болсон бэ? гээд бас л хоолой минь зангираад ирэв.
- Энэрэлийн маань хагалгаа амжилтгүй болсон мөн хагалгааны хүндрэлийн улмаас тэр минь .... чи ойлгоорой бид чамд хэлэхэд ч хэцүү байна.
гээд
- Сэтгэлээ баръдаа. Энэрэл чамд үүнийг өгсөн ямар нэг байдлаар золгүй юм боллоо гэхэд үүнийг чамд өгөөрэй гэж бидэнд явахынхаа өмнө үлдээсэн юм гээд нэгэн жижигхээн хайрцагтай зүйл өглөө.
- Худлаа!!! Тэр надад эргэж ирнэ гэж амласан шүү дээ.
гээд би гэртээ уйлан ороход ээж минь бүхнийг хараад л ойлгож билээ. Тэр өдөржин уйлаад нүд минь бүр хавдчихсан байлаа. Энэрэлийн надад үлдээсэн зүйлийг задалж үзэхэд дотор нь гоёмсог савтай зүйл захиатай байлаа. Захиаг нь задлан уншихад:

Сайн уу, хайрт Энхиймаа минь. Миний хайрын минь гал, сэтгэлийн минь дагина болсон энхрийхэн охин минь. Чамдаа амласандаа хүрч чадаагүйг минь уучлаарай, хонгор минь. Би чамдаа эргээд очиж чадаагүйг минь ойлгоорой. Миний сэтгэл зүрхэнд зөвхөн чи минь байсан шүү гэдгийг би бахархалтай хэлж чадна. Намайгаа хүлээн шаналж битгий зовоорой. Өөр хүнд хайраа өгөн сайхан амьдраарай. Чамайг минь хайрлах хүн олон байг, хайрт минь. Чам шиг минь ийм хөөрхөн охиныг хайрласандаа би баярладаг. Энэ хорвоо дээр ийм хүний сэтгэл булаам охин байдаг юм гэдгийг мэдэж авсандаа миний сэтгэл хангалуун байна. Хэдийгээр чамтайгаа удаан байж чадаагүй ч би харамсахгүй ээ. Амьдралаа аз жаргалтайгаар үргэлжлүүлэн надад амласандаа хүрээрэй. Би чамдаа эргээд очсон бол хэзээ нэгэн цагт чамтайгаа гэрлэх байсан шүү. Харин чи зөвшөөрөх байсан уу? Би чамдаа энэ бөгжийг зүүлгэх байсаан. Нөгөө хос нь надад байгаа. Би үргэлж зүүж чамайгаа тэнгэрээс харан аз жаргал хүсэн явах болно оо. Чамайгаа үүрд хайрлана... Энэрэл чинь...

Сэтгэл зүрхний минь ариухан дагина
Сэрүүн зүүдний минь эрхэм дагина
Сайхан чамайгаа хайрлан явахад
Салахын аргагүй жаргал тэр байсан
Хайртай гэж би чамд
Харин би худлаа хэлээгүй
Хайрлан энхрийлэх хувь дутcан ч
Хайрт минь намайгаа уучлаарай...

гэсэн байлаа. Үнэхээр сайхан хайр гэдэг нэг л өдөр хийсээд яваад өгдөг юм билээ. Түүн шиг минь сайхан сэтгэлтэй намайг тэгэж их хайрлах хүн дахиад байгаа болов уу гэж өөрөөсөө асууна. Одоо хуртэл олоогүй явсаныг бодвол байхгүй ч юм шиг санагдах юм. Миний хайрын бурхан минь тэр минь өөрөө л байсан юм гэдгийг сүүлд нь ойлгож билээ. Би сургуулиа төгссөнийхөө дараа ээж аав минь надад тусалж хувийн хувцасны дэлгүүр мөн загвар өмсөгчийн дамжаа байгууллаа. Бас хувийн сонирхлоор төгөлдөр хуурын дамжаанд орсон. Түүнийхээ тоглодог байсан аялгуу бүрийг тоглож сурмаар санагдаж билээ. Хайр сэтгэлийн минь аялгуу бүрийг тэр минь л тоглож, хайрын минь мөч бүрийн эзэн нь тэр минь байсан. Гуниг дүүрэн ч гэлээ анхны хайр минь дэндүү сайхан байсаан. Түүнийгээ санах бүрдээ надад үлдээсэн гэрт нь очин тэнд хонох маш дуртай. Тэр минь яг миний хажууд байгаа юм шиг санагдана. Түүнийхээ надад дурсгасан бөгжийг би одоо болтол ядам хуруундаа зүүдэг гээч. Гэвч би түүндээ амласандаа хүрнэ ээ. Тэрхэн үед 19-хөн настай байсан би өнөөдөр 22 нас хүрсэн ч би түүнийгээ сэтгэл зүрхэндээ хадгалан хайрласан хэвээр " аз жаргалтай" явах болно...
emo love Pictures, Images and Photos

Энэхүү өгүүллэг болсон явдал юм шүү хүмүүсээ. Нэг залуу найз бүсгүйнхээ яръсан зүйлээс сэдэвлэн бичжээ. Зохиогч залууд маань найз бүсгүйнх нь анхны хайр дэндүү таалагдаад түүний ярьсан зүйлээр нь бяцхан өгүүллэг бичсэн нь энэ ажээ. Гол дүрийн залуу болох Энэрэл түүний найз бүсгүйн анхны хайр байсан бөгөөд хүнд өвчний улмаас хорвоог орхисон юм билээ. Түүнийг Энэрэл гэдэггүй бөгөөд нэрийг нь өөрчилсөн. Найз бүсгүйнхээ нэрийг ч бас өөрчилсөн гэдгийг бас ойлгоорой. Тэрээр одоо 26 настай. Монголын нэгэн сайхан бүсгүй. Найз бүсгүйнхээ анхны ариухан хайрынх нь дурсгалд үүнийг бичжээ.
EH SURVALJ:Бийрбэх.ком
Цааш унших..

chimeegui hair

| | 2 сэтгэгдэл

Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж “Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?” гэж асууна.
emo love Pictures, Images and Photos
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж “Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?” гэжээ.

Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь ч арга буюу гэрлэхийг зөвшөөрч тэд сүй тавьжээ.
Өдөр хоног өнгөрсөөр л ... Охин ажлаа хийж, залуу үргэлжүүлэн суралцсаар л ... И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа.

Нэг өдөр охин ажил руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхээ уйлж байхыг хараад тайвшруулахыг хичнээн хичээвч амнаас нь ямар ч авиа гарахгүй байсан нь эмчийнх нь хэлснээр тархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төв нь ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ.
Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар л ... Түүнийг гэртээ ирэхэд утасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах тоолонд зүрх нь хүчтэй өвдөнө. Тэрээр өөрт тохиолдсон явдлаа сүйт залуудаа хэлэхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайртай залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон тухай бичсэн захиа илгээлээ. Утсаа ч авахаа болилоо ... Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага, захиа ирсээр л ... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүйхэн л уйлах болсон байв. Тэр уйлсаар л ...

Ганц охиноо энэ бүхнийг эцэслэж, аз жаргалтай болох болов уу гэсэндээ нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурч, амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна.
Нэг өдөр найз нь ирж өнөө залууг эргээд ирсэн мэдээг дуулгав. Найзаасаа өөрийнхөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд залуугийн талаар өөр сураг ажиг үгүй байлаа.

Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуйг авчирч өглөө. Охин сандарч дугтуйг нээтэл өөрийнх нь нэрийг бичсэн урилга байлаа.
Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл хайртай залуу нь түүний өмнөөс эгцлэн зогсож байна. Тэрээр дохионы хэлээр, “Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамдаа амласнаа мартаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Чинийхээ дуу хоолой болохыг зөвшөөрнө үү? Би чамдаа хязгааргүй их хайртай!” гэж хэлээд хуримын бөгжөө зүүж өгөв.
EH SURVALJ: GOOLINGOO.MN
Цааш унших..

Wednesday, July 15, 2009

tokio hotel video's

| | 0 сэтгэгдэл




Цааш унших..

tokio hotel

| | 0 сэтгэгдэл

Mongol ihenh rock humuus tokio hotel sonsdog yum shig blaa. Tiimees bid ene udaa tokio hotel hamtlgiin medeellees oruullaa.Ta unshaad setgedlee uldeene uu?
Tokio hotel ni German hamtlag bogood 2001 ond gotslol duuchin BILL KAULITZ gitarchin TOM GAULITZ bomborchin GUSTAV SCHDIFER bass gitarchin GEORG LISTING gesen gishuudtei garj irsen bogood,DEVILISH nertei garj irsen bogood UNIVERSAL MUSIC DOMESTIC DIVITION STUDITAI hamtran ajillaj od boloh garaagaa ehelsen yum.Harin 2003 ond Tokio hotel nertei bolj oorchlogdson ni oorsdiin kareeriin ehlel bogood 2004 ond oriin gsen produsertei bolson yum.Tednii debyut single DURCH THE MONSUN ni 2005 onii 8 dugaar sariin Germanii single chartiin 1-r bairt orj baisan ba ene shineer garch irj baigaa zaluu hamtlagiin duunuud chartaas buuhgui mash amjilttai baigaa yum.
Hamtlagiin gishuud

Bill Kaulitz-gotslol duuchin

Tom Kaulitz-gitarchin /bill kaulitziin iher ah/

Georg Listing-bass gitarchin

Gustav Schdifer-bomborchin

tus hamtlag 2006 onii Echo Awards-s 'Best NewComer National' shagnal hurtsen. Mon hamlag Yovropiin zarim ornuud boloh Prants , Poland bolon Russia zereg ornuudad aldartai, ih amjilttai baigaa bogood 2007 onii English language songs-d duu ni shalgarsan baina.

Tednii anhnii tsomog / ' Shrei ' / nertei 1 jiliin daraa garch irsen bogood tedniig mash olon shuten bishregchtei bolgoj 4 zaluud uram ogson baina. Mon tus tsomog ni Germanii 600000-aas ilvv huvi borlogdon 'gold disk' bolson todiigui tednii duunii ugnuud rock'n'roli electric mortloo baga zereg gothic bolovch ilvv setgel tatan baidag.Hamtlagiin anhnii angli hel deerh / scream/ and leave tsomog ni Geothe heleer duulagdsan.



setgegdlee uldeegeerei.


Tokio Hotel [ˈtoːkio hoˈtɛl] is a German band founded in Magdeburg, Germany in 2001 by singer Bill Kaulitz, guitarist Tom Kaulitz, drummer Gustav Schäfer and bassist Georg Listing.[8] The quartet have scored four number one singles and have released two number one albums in their native country, selling nearly 5 million CDs and DVDs there.[9] After recording an unreleased demo-CD under the name "Devilish" and having their contract with Sony BMG terminated, the band released their first German-language album, Schrei, as Tokio Hotel on Island Records in 2005. Schrei sold more than half a million copies worldwide[10] and spawned four top five singles in both Germany and Austria. In 2007, the band released their second German album Zimmer 483 and their first English album Scream which have combined album sales of over one million copies worldwide and helped win the band their first MTV Europe Music Award for Best InterAct. The former, Zimmer 483, spawned three top five singles in Germany while the latter, Scream, spawned two singles that reached the top twenty in new territories such as Portugal, Spain and Italy. In September 2008, they won their first MTV Video Music Award for Best New Artist. They also picked up the Headliner award at the MTV Europe Music Awards 2008 held in Liverpool on 6 November 2008.
Tokio Hotel was founded by vocalist Bill Kaulitz and guitarist Tom Kaulitz, who are identical twin brothers, drummer Gustav Schäfer and bass-guitarist Georg Listing. The four met in 2001 after a live show in a Magdeburg club, where Listing and Schäfer, who knew each other from music school, watched from the audience while Bill and Tom Kaulitz played on the stage.[11][12] Under the name Devilish, the band soon began playing in talent shows and small concerts.[13] After Bill Kaulitz's participation in a children's Star Search in 2003 at age thirteen (which he lost in the quarter-final), he was discovered by music producer Peter Hoffmann. Devilish changed their name to Tokio Hotel: "Tokio", the German spelling of the Japanese city Tokyo, due to a love of the city, and "Hotel" due to their constant touring and living in hotels.[11] Soon after Sony BMG took them under contract, Hoffmann hired David Jost and Pat Benzner into the team of creators and authors, and had them give the teens instruction on songwriting and instrument playing; most of the songs of the first album were written by Hoffmann, Jost and Benzer (including the singles "Scream" and "Rescue me" which were completely written by them), only the single "Unendlichkeit" was written completely by Tokio Hotel themselves. However, shortly before release of their first album, Sony terminated their contract. In 2005, Universal Music Group took Tokio Hotel under contract and developed a marketing plan. The band has now become one of the biggest acts from Germany.
Цааш унших..

Tuesday, July 14, 2009

emo picture part 2

| | 0 сэтгэгдэл

emo boy Pictures, Images and Photos
emo boys Pictures, Images and Photos
Emo Boys! Pictures, Images and Photos
emo boy Pictures, Images and Photos
emo boy Pictures, Images and Photos
Цааш унших..

emo picture

| | 0 сэтгэгдэл

Stella Pictures, Images and Photos
Britney Pictures, Images and Photos
Emo black hair Pictures, Images and Photos
emo girl blonde Pictures, Images and Photos
emo lemon ;;) Pictures, Images and Photos
emo girl pink Pictures, Images and Photos
Цааш унших..

emo make up(girls)

| | 0 сэтгэгдэл


Цааш унших..

Monday, July 13, 2009

emo hair style(boys)

| | 0 сэтгэгдэл

odoo harin hovguuddee zoriullaa eniig duraigaad zasaad uzeeree emo ohiduud araas chini huilrah bolno keke



Цааш унших..

emo style

| | 1 сэтгэгдэл

HUMUUS EMO GEHEERTODIILEN OILGDOGGUI SHUU DEE. EMO GEHEER ZOJIG GUTRANGA GEH METEER OILGODOG ENE BOL BURUU OILGOLT YUM. EMO CH GESEN HUN SHUU BIDNII L ADIL. GEHDEE EMO BUSADAAS YLGARDAG GOL ZUIL BOL STYLE YUM EMOCHUUD HUVTSLALTAARAA OORSDIIGOO ILERHIILDEG. JISHEE NI YAGAAN ONGO NI DURLSAN HAR ONGO NI UITGARTAI GUTARSAN GEH MET. EMO CHUUD NI IHEVCHLEN HAR TSAGAAN YAGAAN GEH MET ONGUUDIG HOSLUULDAG. MEDEEJ BAS EMO USNII ZASALT BUSDAAS BAS YLGARDAG TIIM BIZ DEE.EMO USNII ZASALT NI IHEVCHLEN NEG NUDEE YALAMGU DARSAN BDAG OHIDUUD NI MON TEGSHHEN CHOLKTOI BDAG MON BAANTAG ZUUDEG UNEHEER COOL HARAGDDAG YUM SHUU YLIMGU YAGAAN ESVEL ULAAN SOR HIIJ OGHOD BAS L COOL HARAGDNA.EMO CHUUDIIN ONGO MASH HURTS TOD ONGO BDAG.TA EMO BOLOH GEJ BGAA BOL ZAN AASHAA OORCHOL MON HUVTSLALT ( MEDEEJ HAR TSAGAAN ESVEL YAGAAN HAR GEED HOSLUULNA SHUU) MON USNII ZASALT OROLDOOD UZEEREI TA INEHEER TASARHAI HARAGDANA AMJILT
Цааш унших..
 
 
 
top