Wednesday, January 27, 2010

EmO RoCk ZaLuUSaA NaAsHaa

| | 0 сэтгэгдэл



Za humuusee blogt admin avna
tavigdah shaardlaga
1.EmO Rock ursgaliin hugjim mun style tei bh
2.Krilleer Sain bichij chaddag bh
3.Blog hotolj ajilluulj chaddag bh
4.Hariltsaanii soyltoi baihad l hangalttai

Heheh tgeed admin bloh sonirholtoi zaluus bvl e.scenekids@yahoo.com oki orood ireerei bid taniig huleen avah bolnoo mun ooriinho idg setgegdel dr uldeej boloh ym za tgd hurdan l admin olmoor bnda Enji ni ter bolgon zavtai baidaggui ymaa bs oor neg blogt adminaar ajilladag bolhoor jhn zav muutai bga alll kiki za tgd admin boloroi
Цааш унших..

Tuesday, January 26, 2010

WelCome

| | 1 сэтгэгдэл


Za Odoonoos ehelj Ma EnkU maani blog ajilluulahaa bolij Enji minii biy blog ajilluulj ehelj bga shu alll Tgd bi ni shine shine goy medeenuud hiih blnoo Ta manai blogt tavtai moril
Цааш унших..

Monday, January 18, 2010

Блогын шинэ төрх

| | 0 сэтгэгдэл

За энэ блогын шинэхэн өнгө төрх.Одооноос эхэлж MGL Emo маань дахин нээгдсэнийг мэдэгдэж байна.
Хүндэтгэсэн:^MoL^Dynasty!-Mr.Тулгаа
Цааш унших..

Friday, November 6, 2009

Чамдаа илгээх сүүлчийн захидал

| | 0 сэтгэгдэл




Зүгээр л би дурлахад ойрхон байх шиг...
Эргэж ирэхгүй он жилүүдийн элэг зүрхэнд үлдээсэн дурсамж, сэтгэлд дэрвэх цагаахан хормогч, эрэвгэр жаахан хонгор охин....
Энэ бүгдийн тухай ахин дахин дурсахгүй байхын аргагүй... Тэртээд одсон сурагч насны минь түүх, хайрлаж дурлаж явсан бүсгүй үр он цагийн нэхэл дагаж шарласан түүхийн хуудаснаа цав цагаанаар сийлэгдэн үлдэж дээ. ...Ай, хөнгөн гуниг сэтгэлд үлдээн одсон гэнэн томоогүй насны минь дурлал чи одоо хаана явнам.
Анхны учрал, анхны захиа, анхны үнсэлт ...
Анхны гэсэн бүхэн минь одоо ч миний сэтгэлд яг л өчигдөр болсон мэт тов тодхон агаад энэ бүхнийг бодохуй дор яагаад ч юм сэтгэл минь нэг л сайхан болж бид хоёр салаагүй мэт, магадгүй яг одоо босоод танайх руу явж чамтайгаа уулзмаар ч юм шиг... Ай хөөрхий...
Уулын тагтын хадан хавтгайд алсыг ширтэн ганцаараа ургаж аянганд хальт ниргүүлсэн зулзган улиасхан шиг арван долоохон настай хувь заяа минь...

хайрын түүх
Ухаан санаагаа хэнд, хаашаа нисгэн байгааг чинь би яахан мэднэм. Оройн намуухан салхинд болзоо тавиад уулзахдаа ч хаа нэг тийш ширтэн байгааг чинь ажаад хэн нэгэнтэй хардах, харамлах сэтгэл төрж намайг хажуудаа байсаар атал хэнийг ингэтлээ бодно вэ? хэмээн хашхирмаар санагддагсан. Салсныхаа дараа л уулзаж билээ. Сайхан хар нүдийг чинь сүүлийн удаа ширтэж билээ.
“Чи ч намайг жаргаахгүй нь дээ” гэсэн харцыг чинь хармагц би дуугарах тэнхэлгүй болсонсон...
Чив чимээгүй санаашран суухад хайрын уяхан түүх минь соронзон бичлэгийн тууз шиг хөврөн дуусч байгааг би мэдэрсээн.
Чамаас би уучлал гуйж, сэтгэлийг чинь засчих нэг аятайхан үг хэлэх гэсэн болов ч тулгамдаж сандраад чадсангүй. Аяа хүсэл мөрөөдөл, гуниг шингэсэн дурлалын түүх тоодгорхон формтой хайрын минь эзэн бүсгүй чамайг бодож уйтгарласаар зөндөө удчихлаа. Цаг хугацаа яарч, цаг хугацаа ядарч нисэх мэт өнгөрснийг сая л би анзаарлаа. Найзууддаа чи миний тухай сайрхаж
Найраг дуундаа би чиний тухай дуулж
Хэн хэнийгээ мөрөөдсөн хоног өдрүүдээ
Хэзээ ч битгий мартаарай
Хэдийгээр бид биендээ хайртай байсан ч би эр хүний сэтгэл бардам зандаа дийлдээд очоогүй.
Магадгүй чи ч бас бүсгүй заяандаа бүдрээ байлгүй дээ...
Одоо найз минь бүх зүйл ард хоцорчээ. Гэвч амьдралын амт шимт, ирээдүйн итгэл, хүнлэг сайхан сэтгэл гэрэлтүүлж өгсөн арван долоохон насны хайр, хайрт чамдаа би хязгааргүй хайртай. Тиймээ одоо хүртэл би цор ганцаар орчлон хорвоод ганцаардан тэнэж, яг л биднийх шиг хайр, хайрын эзэн бүсгүйг хайсаар... Ингээд ойрхон мөртлөө хол, хол мөртлөө ойрхон байсан цаг ирж би бичсэнээ дуусгах болжээ... Хэн нэгэнд бус зөвхөн өөртөө зориулж бичсэн чиний тухай өгүүлэх энэ л зурвас захидал минь чамд зориулж 4 намар бичсэн хэдэн арван захидлын минь сүүлчийнх нь болог.
Ангид орж ирчихээд намайг хардаг байснаа, найзууддаа магтчихаад өмөөрч явснаа, адгуу бяцхан зангаасаа болж хагацаж салснаа ч бүү мартаарай. Яагаад ч юм бэ найз нь хэтэрхий их догдолчихсон ч юм шиг... Аль эсвэл зүгээр л дурлахад ойрхон байх шиг...
А.У-д

Цааш унших..

Friday, October 16, 2009

medegdel

| | 0 сэтгэгдэл

hi zaluusaa ib ni www.hypnotic.bblog.mn d ajillaj bgaas shooo ta nar mini orood setgedlee uldeegerei za teed udku new album new medeelel hiih bolno udkue
Цааш унших..

Saturday, September 5, 2009

Millionaires - Take your shirt off

| | 2 сэтгэгдэл

Цааш унших..

Eyes set to kill - Darling

| | 0 сэтгэгдэл

Цааш унших..
 
 
 
top